描述
Тэнгэрт дүүлэн нисэхэд ямар мэдрэмж төрдгийг 14 настай Максимум Раид хэнээс ч илүү мэднэ. Максимум Раид болон түүний "гэр бүлийнхэн" болох Фанг, Игги, Наж, Гасман, Эйнжил нар далавчтай, нисэж чаддаг л болохоос биш жирийн л хүүхдүүд. Тэдний мөрөөдөл биелсэн мэт санагдаж байсан ч "сургууль" нэрийн дор ажилладаг нууц лабораторийнхон гэнэт гарч ирэн хамгийн бага дүүг нь хулгайлснаар хар дарсан зүүд мэт амьдрал эхэлнэ. Гэвч тэд бууж өгөлгүй дүүгээ аврах ажиллагаа явуулахаар шийддэг. Аврах ажиллагаа Максаас шалтгаалах бөгөөд тэд амжиж аварч чадах болов уу?